AKG+ ГЭЖ ЮУ ВЭ?
- Jun 7
- 2 min read
Таны биеийн байгалийн эрч хүчийг сэргээж, залуу байдлыг хадгалах — шинжлэх ухааны нотолгоонд тулгуурласан дэвшилтэт нэмэлт тэжээл юм.
AKG буюу Alpha-Ketoglutarate (α-кетоглутарат) нь бүх амьд биетэд байдаг органик нэгдэл бөгөөд эсийн митохондри доторх Кребсийн мөчлөгийн хамгийн чухал завсрын бодис бөгөөд хүний биеийн бодисын солилцоог тэнцвэржүүлж эсүүдэд шаардлагатай амин хүчил, өөхний хүчил, хлостерин, глюкоз, гемоглобин зэрэг молекулуудыг дахин нийлэгжүүлж, эсийг эрчим хүчээр хангадаг.
Уг бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэснээр:
· Хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ ба Нөхөн сэргээлт
Хөгшрөлтийн явцыг эсийн түвшинд зогсоож, эсийн үйл ажиллагааны доройтлыг удаашруулна.
Эсийн бүтцийн бүрэн бүтэн байдлыг хадгалж, гадаад орчны гэмтэл болон исэлдэлтийн стрессээс хамгаална.
· Бодисын солилцоо ба Эрүүл мэнд
Биен дэх илүүдэх сахар, өөх тос, уургийн солилцооны тэнцвэрийг зохицуулна
Элэгний хорыг тайлахад тусалж, бие махбодиос бодисын солилцооны үлдэгдэл болон хорт бодисыг гадагшлуулна
· Дархлаа ба эрч хүч
Чөлөөт радикалтай тэмцэж, исэлдэлтээс үүдэлтэй гэмтлийг бууруулна.
Дархлааны эсүүдийн идэвхжлийг нэмэгдүүлж, эмгэг үүсгэгч бичил биетний эсрэг хамгаалалтыг хүчирхэгжүүлнэ.
· Биеийн хүч ба Гадаад гоо үзэмж
Биеийн тэсвэр хатуужлыг нэмэгдүүлж, дасгалын дараах нөхөн сэргэлтийг түргэсгэнэ.
Коллагены нийлэгжилтийг дэмжиж, арьсны уян хатан чанар болон гэрэлтсэн байдлыг сайжруулна.
Булчингийн уургийн нийлэгжилтийг идэвхжүүлж, ясны бат бөх чанар болон нягтыг хадгална.
Спортоор идэвхитэй хичээллэгчид, өндөр ачаалалтай ажилладаг хүмүүс, нойрны асуудалтай хүмүүс, 40+ насныхан, мэс заслын дараах эмчилгээ хийлгэж байгаа хүмүүст хэрэглэхэд илүү тохиромжтой.
AKG нь хүний бие дэх байгалийн бодис тул хэт их хэрэглэснээс ямар ч гаж нөлөө үзүүлэхгүй. Бодибилдингийн тамирчид 6 грамм хүртэл хэрэглэхэд ямар ч гаж нөлөө үзүүлэхгүй болохыг олон тооны эмнэлзүйн туршилтаар тогтоосон.
Өнөөгийн бидний амьдралд нойр дутуу унтах, стресс, хог хоол, агаарын бохирдол зэрэг нөлөөгөөр хүний биеийн AKG-ийн зарцуулалт эрс нэмэгддэг. Энгийн хоол хүнсэнд AKG маш бага хэмжээгээр агуулагдах тул нэмэлт тэжээлийн хэлбэрээр уух нь бие махбодийн AKG-г нөхөх цорын ганц бодит арга юм.








Comments