top of page
Search

Ургамлын гаралтай нүдний охь

  • Jun 7
  • 1 min read

Эртний Хятадын хааны ордны уламжлалт жор болон орчин үеийн дэвшилтэт технологийг хослуулан гүргэм, лидэр, алтан хундага зэрэг 60 гаруй төрлийн ховор ургамлын охь дээжийг тусгайлан сонгон авч, бага температурт молекул хэлбэрээр гаргаж авдаг. Арьсны гүнд нэвтрэх шинэлэг технологи болон өнхрүүш бүхий загвар нь нүдний эргэн тойрны арьсанд сэрүү татуулж, ая тухтай мэдрэмж төрүүлнэ. Нүд хэт их ачаалласнаас үүдэлтэй аргах, загатнах, хавагнаж чинэрэх зэрэг зовиурыг хурдан хугацаанд арилгана.

Хэрэглэхэд хялбар, бүтээгдэхүүний найрлага маш зөөлхөн тул 6-аас дээш насны хүүхдээс эхлээд ахмад настнууд хүртэл бүх хүн хэрэглэж болно.


Хэрэглэх заавар: Нүдээ аниад өнхрүүшээр нүдний эргэн тойрны арьсанд жигд түрхэнэ. Өдөрт 2-3 удаа хэрэглэх бөгөөд түрхсэний дараа нүдээ аниад  15 минут амрах нь илүү үр дүнтэй


1. Нүдний эмгэг засах

Ойр болон холын хараа муудах, астигматизм зэрэг  харааны гажгийг засаж, нүд бүрэлзэхийг багасгана. Нүдэнд юм хөвөх, болор цайх, хараа муудах зэрэг нүдний эмгэгийг засахад тусална. Мөн салхинд гарах үед нулимс гоожих зэрэг асуудлуудыг арилгана.


2. Нүдний таагүй мэдрэмжүүдийг намдаах

Нүдний салст бүрхэвчинд цус хуралтыг намдааж, нүдний үрэвсэл болон харшлын загатнааг багасгана. Удаан хугацааны ачааллаас үүдэлтэй чинэрэх, хуурайших, өвдөх мэдрэмжийг мөн бууруулна.


3. Нүдний гадаад төрх

Нойр дутуу хонох, цусны эргэлт муудах болон нөсөө толбо үүсэх явцыг засаж, нүдний хар хүрээг бүдгэрүүлнэ. Нүдний унжсан уутыг татаж, хуурайшилтаас үүссэн жижиг үрчлээг тэнийлгэн арьсны уян хатан байдлыг сэргээнэ.


 
 
 

Comments


bottom of page