top of page

ДӨРВӨН ӨДӨР ГУРВАН ШӨНИЙН ЖУННАНЬ УУЛЫН БҮСИЙН БЯСАЛГАЛЫН АЯЛАЛ

​​

"Оюун ухаанаа сэргээж, өөрийгөө олох аялал"

 

Урамшуулалт хөтөлбөрийн нөхцөл

Манай компанийн урамшуулалт хөтөлбөрийн хүрээнд шууд урилгын оноо 100,000 юань болсон гишүүд энэхүү аялалд хамрагдах эрхтэй болж Хятадын Шэньси мужийн Жуннань уулын бүсийн бясалгалын аялалд 4 өдөр, 3 шөнийн хөтөлбөртэй аялна.

Анхааруулга: Урамшуулалт хөтөлбөрт зөвхөн нийт орлогын оноо биш, шууд урилгын оноо 130,000 юань буюу түүнээс дээш байх шаардлагатай.

 

Аялалын тухай

Жуннаньшань уул нь Хятадын даосизмын соёлын гол тулгуур болох Лоугуантай ариун газарт оршдог. Эрт дээр үеэс Лаоцзы энд "Дао Дэ Жин" бүтээлийг туурвисан бөгөөд "Тэнгэрийн доорхи анхны аз жаргалын газар" хэмээн тунхагласан юм. Үндэсний АААА зэрэглэлийн байгалийн цогцолбор энэ газарт 30 гаруй сүм дуган, дацан хийд оршдог.

 

Аяллаар юу авах вэ? - 6 том туршлага, 6 том ахиц

1. Амьдралын эрч хүчийг сэргээх дасгал

Даосизмын уламжлалт 14 дасгал буюу "Бадуанжин" дасгалыг мэргэжлийн багшаас суралцана. Биеийн дархлааг бэхжүүлж, цусны эргэлтийг сайжруулан, нас уртасгах, бие дэх хорыг гадагшлуулах, арьс цэвэршүүлэхэд тусална.

2. Жуннаньшань уулын байгаль, сүнсний эрч хүч

Мянга мянган жилийн нас бүхий уулын орчинд амьсгалж, зүрхийг тэлж, нарны тусгал дор гайхалтай байгалийн үзэмжийг мэдэрнэ. Цусны даралтыг тогтворжуулж, стрессийг бууруулж, дархлааг дэмжинэ.

3. Бясалгал, ухаарлыг нээх

Амьдралын шугамуудыг нээж, ухамсрын гүн утгыг олж мэдэрч, амьдралын жинхэнэ учрыг ухаарна. Тэвчээрийг сайжруулж, анхаарлаа төвлөрүүлж, өөрийгөө илүү гүнзгий ойлгоно.

4. Байгалийн ногоон хоол, эрүүл хооллолт

Эрүүл ногоон хоол хүнс хэрэглэж, биеийн жинг зохицуулан, дотоод эргэлтийг сайжруулан, байгалийн аргаар эрүүл мэнддээ анхаарна. Хоол идэхдээ ч оюун санааны ухааныг мэдэрч сурна.

5. Буддын судрыг гараар хуулж бичих, оюунаа тайвшруулах

Цаасан дээр бэхээр судар хуулж, дотоод оюунаа нээж, мэргэн ухаанаа тэлэх боломжтой. Хуулж бичих тухайн цаг үест хүн өнгөрсөн боон ирээдүй цагийг умартан одоо цагтаа төвлөрч оюун ухаанаа зөв чиглүүлэхэд суралцдаг.

6. Оюун санааг тодруулж, жинхэнэ өөрийгөө олох

Өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч, өөрийгөө шинээр өлгийдөн авснаар дотоод сэтгэлийн шархаа эдгээж чадна.

bottom of page